Цэс Close

Хувийн хэвшлийн хууль эрх зүйн орчныг шинэчлэнэ

Улс орны хөгжил, нүүр царай зөвхөн улстөрчдөөс л шалтгаалдаг гэвэл өрөөсгөл. Төрөөс илүү хувийн хэвшлийн оролцоо чухал. Чөлөөт эдийн засагтай, ардчилсан Монгол Улсад хамгийн гоё үйлчилгээг хувийн хэвшил нэвтрүүлж, хамгийн гоё байшин барилгыг мөн хувийн аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байгаа. Засгийн газар нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээгээ банкны салбарын үйлчилгээ шиг амар хялбар болгох тухай ярих болсон нь хувийн хэвшил хэдийнэ түрүүлж алхаж буйг илтгэнэ. Гэхдээ бас төрийн дэмжлэг, сайн хууль эрх зүйн зохицуулалтгүйгээр хувийн хэвшил сайн ажиллаж чадахгүй. Тиймээс хувийн хэвшлийнхэн үе үеийн Засгийн газраас үүнийг хүсэж ирсэн.

Харин удаагийн Засгийн газар хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавраас даваа гариг бүрийн өглөө “Өглөөний уулзалт” зохион байгуулж салбарын төлөөлөлтэй уулзаж сонсдог болсон. Энэхүү уулзалтад хувийн хэвшлийнхэн ч идэвхтэй оролцож асуудлаа ярьсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн өнөөдөр “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо.

ТэрээрЦар тахал, дайн Засгийн газарт сорилт авчирсан. Сорилт дундаас Шинэ сэргэлтийн бодлого гарсан. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнслэн, үнэн байж, хамтдаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзэж хувийн хэвшилтэй хоёр жил гаруйн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Засгийн газар хувийн хэвшлийн санаачилгад нээлттэй хандана. Хувийн хэвшлийн хөгжлийн 30 жилийн дүгнэлтийг бодитой хийж, эрх зүйн цогц реформ хийх шаардлагатай байна. Тухайлбал, Компанийн тухай хуулийг шинэчилж,  Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газар энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн” гэв.

“Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.ХүрэлбаатарЭдийн засаг, бизнесийн орчныг дэмжих бодлогын чиглэл” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Засгийн газрын гол бодлого бол хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлэх. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшил 78 хувь, төр 22 хувийг эзэлж байна. Цаашид Засгийн газар хувийн хэвшлийг дэмжихийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдах хуулиуд, Чөлөөт худалдааны хэлэлцээр, Байгаль орчны үнэлгээ хийлгэх зохицуулалтыг өөрчлөхөөр төлөвлөж байгаа” гэлээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх хувь 78 байгаа нь хувийн аж ахуйн нэгжүүд эдийн засагт ямар их үүрэг гүйцэтгэж байгааг илтгэж байна. Ерөнхий сайд ч цаашдаа энэ хувь хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа амлалаа. Засгийн газар хувийн хэвшлийг хууль эрх зүйн таатай орчин, татварын зөв бодлогоор дэмжихэд л болно. Хувийн хэвшлийнхэн үүнээс өөр зүйл хүсэхгүй. Ямартай ч энэ удаагийн Засгийн газар хувийн хэвшлээ сонсож хууль эрх зүйн орчныг нь цогцоор нь шинэчлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Төр, хувийн хэвшил хоёр өрсөлдөгч бус хамтрагчид, нэгнээ дэмжигчид байх учиртай.

Б.НОМИН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах