Цэс Close

ЦЕГ: Худалдагчийн биед халдаж, танхайрсан гэх иргэнийг шалгаж байна

Сүлжээ дэлгүүрийн худалдагч болон үйлчлүүлэгч нарын хооронд таарамжгүй харилцаа үүссэн байж болзошгүй бичлэг цахим орчинд цацагдаад байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Иргэн Н энэ сарын 16-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа худалдагч С-ийн биед нь халдан, хэл амаар доромжилж танхайрсан. Дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах