ХХААХҮЯ-ыг орон нутагт нүүлгэн шилжүүлснээр олон давуу тал бий болжээ
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нар Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “Төвийн бүсийн хөгжлийн чуулган”-д оролцох үеэрээ ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ажил хэрэг болгох хамгийн эхний бөгөөд үр дүнтэй алхам бол салбарын яамыг орон нутагт шийдвэр байсан гэдгийг УИХ-н гишүүд төдийгүй яамны ажилчид онцолж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр болсон. Дээрх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагруу нүүлгэсэн нь үр дүнтэй бодлого шийдвэр байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
ХХААХҮЯ-ны албан хаагчдын хувьд эрүүл агаартай, түгжрэлгүй, амьдралын өртөг харьцангуй боломжийн байгаа тул Дархан-Уул аймагт нүүж ирсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн салбарын яам нүүж ирсэнээр Дархан-Уул аймагт бизнесийн байгууллагууд шинэ салбараа нээх, үйлчилгээний бизнес сэргэж байгаагаас гадна хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд хотруу ирж тайлан тооцоо хийх гэж цаг алддаггүй болсон гэх мэт давуу тал бий болжээ. ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагруу нүүлгэн шилжүүлэх зардалд 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан байна. Үүнд, хотоос ажилчдыг нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдэл тусгагдсан байна. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан ХХААХҮЯ-ыг орон нутагт нүүлгэн шилжүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд улам ойртож, асуудал шийдүүлэх гэж хотруу ирдэг хөл хөдлгөөн тодорхой хэмжээнд багасч үүнийг дагаад эдийн засгийн хувьд ч хэмнэлт гарч байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэгдэл үлдээх