Цэс Close

ХЭҮК-оос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал Засгийн газарт хүргүүлжээ

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, дээд эрх ашиг, язгуур эрхийг хамгаалах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргажээ.

Тус зөвлөмжид цар тахалд хүүхдүүд олноор өртөж, өвчлөл өндөр байгааг дурдахын зэрэгцээ 2021 оны зургаадугаар сарын 11-нд Архангай аймгийн Хайрхан суманд өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар чирэгдэж, бэртэл гэмтэл авсан тухай цохон тэмдэглэсэн байна. Одоогоор тухайн хүүхдийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн 2021 оны зургаадугаар сарын 13-нд Төв аймгийн Аргалант суманд 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, анхан шатны тусламж авч чадаагүйгээс нас барсан зэрэг харамсалтай тохиолдлууд гарч байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах