Хятадаас олдсон үлэг гүрвэлийн үлдэгдлийг шинэ төрөл зүйлийнх хэмээн үзжээ
Хятадын палеонтологичдын илрүүлсэн Цэрдийн галавын үед хамаарах /90 сая жилийн тэртээ/ үлэг гүрвэлийн үлдэгдлийг шинэ төрөл зүйлийнх гэж үзэж, “Gandititan cavocaudatus” хэмээн нэрлэжээ.
Мөн шинэ титанозавр сауроподын төрөл зүйл нь Титанозавр хэмээх аварга том үлэг гүрвэлийн төрөлд багтдаг гэж Хятадын төв нутгийн Хубэй муж дахь геологийн шинжлэх ухааны их сургуулийн төслийн багийн ахлагч Хан Фэнлу мэдээлсэн байна. Мөн маш сайн хадгалагдаж үлдсэн нугаламуудаар нь үлэг гүрвэлийн биеийн уртыг 14 метр хэмээн нарийн тооцоолсон бөгөөд энэ нь сауроподуудын дотор харьцангуй жижиг биетэй аж.
Эл олдвор нь Цэрдийн галавын үеийн төрөл зүйлүүдийн хувьсал, палеогеографийн тархалтыг судлахад ихээхэн ач холбогдолтой.
Сонирхуулахад, Энэ ясыг өнгөрөгч 2021 оны зургаадугаар сард Хятадын зүүн нутгийн Жянши мужийн Ганьжөү хотын Ганьшян дүүрэг дэх барилгын талбайгаас олдсон талаар Жянши мужийн геологийн музейн орлогч эрхлэгч Ван Линюн мэдээлж байсан юм. Улмаар тус музей Хятадын Гео шинжлэх ухааны их сургууль /Ухань/ болон Жянси мужийн Геологийн судалгааны хүрээлэнтэй хамтран сэргээн засварлах, судалгааны ажлыг мөн онд эхлүүлж байжээ.
Сэтгэгдэл үлдээх