Цэс Close

Хятад: Коронавирусийн эх үүсгэвэрийг олохын тулд Америкийг шалгах ёстой

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден коронавирусийн гарал үүслийг нарийвчлан судлах хугацаат даалгаварыг тагнуулынханд өгсөн билээ. Улмаар АНУ-ын Тагнуулын газраас гаргасан илтгэлд коронавирусийн үүслийн талаарх тодорхой дүгнэлт байхгүй бөгөөд энэ нь Хятадын талаас хангалттай дэлгэрэнгүй мэдээлэл аваагүйтэй холбоотой хэмээсэн гэж тус улсын хэвлэл мэдээллэий хэрэгслүүд мэдээлжээ.

Тус мэдээлэл гарсны дараагаар БНХАУ-ын зүгээс вирусийн үүсгэвэрийг олохын тулд Америкийг шалгах ёстой гэж үзсэн байна. Учир нь АНУ Хятадыг буруутгах тоолонд БНХАУ эрс няцаахаас гадна АНУ ч анхдагч эх үүсвэр байсан байж болзошгүй гэх мэдэгдлийг хийдэг байсан юм.

Улмаар БНХАУ АНУ-ын хоёр биолабораторийг шалгах хүсэлтийг ДЭМБ-ын Ерөнхий захирал Адханом Гебрейесусд дипломат сувгаар илгээсэн байна. Энэ хүсэлтэд Хятадын 25 сая гаруй иргэн гарын үсэг зурсан хамтын өргөх бичгийг хавсаргасан талаар ОХУ-ын Регнум агентлаг мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах