Цэс Close

Хятад-Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалт болно

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна. 

Төв Азийн таван орны удирдагчид БНХАУ-ын Ши-Ан хотод дээд хэмжээний уулзалт хийх гэж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргалах бөгөөд уулзалтад Казахстаны Ерөнхийлөгч Касым Жормат Токаев, Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар оролцоно.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин үндсэн илтгэлийг тавихаар болжээ.

Хятадын энэ оны анхны томоохон дипломат үйл явдал болох энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчид “улс төрийн чухал баримт бичгүүдэд” гарын үсэг зурах юм байна.  Мөн энэ хугацаанд Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистаны ерөнхийлөгч нар Хятадад төрийн айлчлал хийхээр төлөвлөжээ.

Ташрамд дурдахад, Энэхүү дээд хэмжээний уулзалт нь 31 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш зохион байгуулж байгаа анхны дээд түвшний уулзалт гэдгээрээ ихээхэн онцлогтой бөгөөд тус уулзалтаар дамжуулан азийн орнуудын эдийн засгийн болон дипломат харилцааг бэхжүүлэх зорилготой аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах