Цэс Close

Хүн амины хэрэг гарсаар байхад БХ-ын сайд Г.Сайханбаяр, Хуульзүйн сайд Х.Нямбаатар нар яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ?

Сүүлийн 7 хоногийн хугацаанд хугацаат цэргийн аоба хаагчидтай холбоотой хэрэг дуулиан дагуулж байна.

Өнгөрч долоо хоногт салаан дарга нь цэргээ зодож амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ.  Энэ хэргийн дуулиан намдаж амжаагүй байтал Хилийн цэргийн 0214-р ангийн байлдагчид харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа харуулын даргаа буудан амийг хороож, өөрсдөө оргон зайлсан хэрэг гарлаа.  Энэ бүх асуудал Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хамааралтай гэдгийг энд онцлож байна.

Энэ долоо хоногийн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг гэгч “ядуу айлын хүүхдүүд цэрэгт ирээд хэрэгт орооцолдож байна. Энэ бүхэнтэй жилийн хугацаанд ажиллаж, тухайн хүмүүсийг төлөвшүүлнэ гэдэг нь маш хүндрэлтэй” гэж ярьсан.

Харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хууль эрх зүй, хангамж, орон тоо, дэмжлэг нь дутуугийн улмаас хүн амины хэрэг гараад байгаа биш юм. Энэ бол шат шатандаа хариуцлага яаж суларсан, ажилдаа яаж ханддагийг харуулж байгаа зүйл.

Нярай хүүхэдтэй эхтэй хүнлэг бус харьцан эрүүл мэндийн ажилчдын алдаанаас болж Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан. Гэтэл 7 хоногийн хугацаанд цэрэг эрс амиа алдаж, бусад нь гэмт хэрэгтэн болж байхад салбарын сайд ТА НАР хаана байна вэ? Салбарын чинь иргэдээ дормжлоод баян ядуугаар нь ялгаад яриа сууж байхад САЙДУУД яагаад ам нээхгүй чимээгүй суусаар байна вэ?

Өөрийн амаар цэрэгт гарч буй эдгээр асуудлыг шат шатандаа хариуцлага яаж суларсан, ажилдаа яаж ханддагийг харуулж байгаа зүйл гэж хэлчихээд өөрөө яагаад хариуцлагагаа хүлээхгүй байна вэ?

Сайд хүн салбарын бодлогыг чиглүүлэх үүрэгтэй. Гэтэл салбарын сайд нь ажлаа дутуу дулимаг хийснээс болж сарын дотор нэг цэргийн ангийн хоёр алба хаагч амь насаа  алдлаа. Дахиж хүн амь нас, эрүүл мэнд хохирохгүй гэсэн баталгаа энэ салбарт байна уу?

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах