Цэс Close

Хөндлөн тэнхлэгийн төв замын түгжрэлийн гол цэг болж байгаа учраас “Драгон” авто вокзалыг нүүлгэнэ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Драгон” авто вокзалыг энэ сарын 21-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал, авто вокзалыг тус дүүргийн Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” компанийн байр руу нүүлгэхээр шийдвэрлэсэн болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Авто вокзалаас хот хоорондын 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж, байгууллагын 700 гаруй автобус явж, жилд дунджаар 1.5 сая гаруй зорчигч тээвэрлэдэг байна. Тээврийн энэ ачаалал нь хөндлөн тэнхлэгийн төв замын түгжрэл үүсгэж буй гол цэг болсон гэдгийг онцоллоо.

“Драгон” авто вогзалыг “Номин” худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлснээр дараах хүндрэл, эрсдэл арилж, давуу тал бий болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах