Цэс Close

ХӨСҮТ-ийн автобусны буудалд байрлах ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлжээ

ХӨСҮТ-ийн автобусны буудалд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, тохижилтын ажлыг эхлүүлснийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.

Тодруулбал, тухайн автобусны буудлын эргэлт хийхэд хүндрэлтэй байдаг гэв. Тус газар ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна. Мөн түргэн үйлчилгээний цэгүүдийг дагаж үүсдэг зарим асуудлууд шийдэгдэнэ хэмээн тус дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах