Цэс Close

Х.Баттулга: Ерөнхий сайдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэх нэгэн хар өдөр өнөөдөр тохиолоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх учир битүүлэг асуудлаар гэнэт огцорлоо. Яагаад Ерөнхийлөгчийг гүтгэх үг үйлдэл хийв гэдэгт гайхаж байна. Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтарч ажиллаж байсан Ерөнхийлөгчийнхөө эсрэг ийм гүтгэлэг явуулж байгааг ойлгохгүй байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж байсан Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. 

Би У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах