Цэс Close

Цэц дэх Х.Баттулгын хүн Ц.Нанзаддорж хурлаа "тасалснаар" Цэцийн хуралдаан хойшилжээ

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх товтой байсан. Гэвч өнөөдрийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнд Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдахаар тогтсон байжээ. Харин УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгчөөр Н.Энхболд нар багтаж байна.

Энэ удаагийн дунд суудлын хуралдаан хойшлох болсон нь ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддоржоос болсон гэнэ. Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсан тул дунд суудлыг хуралдуулах ирц хүрээгүй учраас хойшлоод байна.

Тэгвэл Ц.Нанзаддорж гэж хэн бэ?

Үндсэн хуулийн Цэцэд хамгийн ихээр хууль зөрчиж байгаа хүн бол Ц.Нанзаддорж. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосноор 2018 оны тавдугаар сард Цэцийн гишүүнээр томилсон.

1996-2015 он хүртэл Төрийн өмчийн хорооны дарга, газрын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа төрийн өмч, хувьчлалыг бүхэлд нь гардан хийж байсан гэх товчхон мэдээлэл байна. Ер нь тэрээр ихээхэн нууцлаг хүн. ТӨХ-ны даргаар гурван ч удаа томилогдож байгаа хэрнээ нэг ч удаа Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байгаагүй байна. 

2016 оныг хүрэл Говь-Алтай аймгийн АН-ын даргаар ажиллаж, УИХ-д нэр дэвших санаатай байсан орон нутгаасаа яс угсааныхаа асуудлаас болоод дэмжлэг аваагүй гэгддэг. Түүнийг ЕТГ-ын дарга асан З.Энхболд санал болгож, улмаар Х.Баттулга дэмжсэнээр ҮХЦ-д гишүүнээр томилуулж байв.

Түүнийг Төрийн өмчийн хорооны өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө ихээхэн хуримтлалыг үүсгэсэн сүүхэйтэй нэгэн гэж ярих хүн цөөнгүй байдаг. Мэдээлэл ч арвин бий.

Ц.Нанзаддоржийг төрийн албанд олон жил ажилласан, Цэцийн гишүүнээр томилогдон ажиллахдаа хууль эрх зүйн түвшний мэдлэг боловсрол тааруу, ямар сургууль, хэзээ төгссөн боловсролын байдал нь бүрхэг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах