Цэс Close

Ц.Оюундарь, О.Чулуунбилэг нар АН-ын дэд даргаар томилогдлоо

Ардчилсан намд үүсээд байсан нөхцөл байдалд цэг тавих үүднээс АН-ын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Энэ өдрүүдэд АН-ын даргын сонгууль нэр дэвшигчдийг бүртгэх ажил үргэлжилж байгаа. Энэ дагуу өнөөдөр Ардчилсан Намын ҮБХ-ын ээлжит бус цахим хэлбэрээр өнөөдөр хуралдлаа.

Уг хурлаар АН-ын Хэвлэл мэдээлэл, Пи Ар хариуцсан дэд даргад Цагааны Оюундарь, Улс төрийн асуудал хариуцсан дэд даргад О.Чулуунбилэг нарыг нэр дэвшүүлж, ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна.

Ц.Оюундарь нь МҮОНРТ-ийн Ерөнхий Захирал, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар, О.Чулуунбилэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах