Ц.Пүрэвхүү: Ялгаж салгаж ойлгохгүй бол тэгээд өөрсдөө угаартаад байж байхгүй юу даа
Сонсголын 2 дахь үе эхэлсэн. Өнөөдрийн сонсголоор Тавантолгой түлш ХХК-ын ТУЗ-тай холбоотой асуудлууд нийтэд ил болоод байна. Энэ тухай "Утааны эсрэг аав, ээжүүд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Тэрээр "Би үнэхээр 78 сая төгрөгийн урамшуулал аваагүй. НЭГ ИХ НАЯД НЭГ ЗУУН ТЭРБУМын зарцуулалтыг миний зургийг тавьж намайг гүтгэж өнгөрөөх л арга бодож олж эд нар. Хэн тэр их мөнгийг нууцад хамруулахыг зөвшөөрсөн юм тэршийдвэр гаргасан хүмүүс хавиасаа их наядынхаа эзнийг олох хэрэгтэй дээ. Ялангуяа сүүлийн 2 жилд төсөв нь асар их хэдэн зуун тэрбум төгрөгөөр өссөн, энэ үеийн захирал Даваацэрэн нь Хэнтийн хүн, тэр хүнээсээ асуул даа. Тэр Даваацэрэнг хэн томилж хэний Засгийн газрын үед энэ утаа нь ингэтлээ замаа алдсан юм бэ. Намайг гүтгээд муулаад НЭГ ИХ НАЯДЫГ зарцуулсан ажил нь сайжирчихдаг бол яая гэхэв. Би 2018-2021 онд гурван жил гаруй ТУЗ-д нь ажилласан. Ажиллахдаа би борлуулагч нартайгаа өдөр бүр уулзаж түлшний нийлүүлэлт, иргэдийн гомдол санал бүгдийг нь сонсч ямар сайндаа түлш шуудайлах хүн хүч дутагдаад байхад нь хүртэл залуусыг уриалж хамт түлш шуудайлж явсан. Тухайн үед хуулийн дагуу бүх ТУЗ-н гишүүд цалин авдаг байсан. Цалин нь сарын 550 мянган төгрөг байснаа сүүлд 750 мянган төгрөг билүү нэмэгдэж байсан. Энэ нь үнэндээ иргэдтэй борлуулагч нартай уулзаад явахад хаанаа ч хүрдэггүй байсан, хааяаа халуун сав цай хоол бариад очдог байсан. Тэд маань намайгаа сайн мэднээ. Эхний хоёр өвөл утаа харьцангуй багасч бүгд л хөл хөөр болж байсан. Жирийн ажилчин залуусын хөлдөлмөрийн үнэ цэнийг унагасан жинхэнэ хулгайчдаа, эс үйлдэхүйтэй цэмбэгэр, ордондоо тухлаж байгаа дарга нараа гоочлооч. Надад хийсэн хулгай нүгэл байсан бол хамгийн түрүүнд шоронд ачих байсан биз. Энмйгээ ялгаж салгаж ойлгохгүй бол тэгээд өөрсдөө угаартаад хиамраад байж байхгүй юудөө" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх