Чуулган: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэх юм.
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.20) Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:
1.Хуулийн төсөл эцэслэн батална /Нийт 11 төсөл/
/1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
2.Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
3.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
4.Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
5.Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
6.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/
2.“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ - Зарчмын зөрүүтэй ... саналтай
3.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ - Зарчмын зөрүүтэй ... саналтай
4.Хуулийн төсөл эцэслэн батална /Нийт 5 төсөл/
/Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/
5.“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
6.Баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонсоно
ҮДЭЭС ХОЙШИХ НЭГДСЭН ХУРАЛДААН:
7.Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дэх төрийн оролцоог хялбаршуулах хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдийн талаар
8.Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хаалт
Сэтгэгдэл үлдээх