Цэс Close

ШУУРХАЙ: Гал унтраахаар ажиллаж байсан онцгойгийн нэг албан хаагч амиа алджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал орчимд байрлах “Миний” дэлгүүр"-т гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явагдаж байгаа талаар бид мэдээлсэн.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Дуудлагаар анх дөрвөн хүнтэй тасаг ирж галыг унтраах ажиллагааг эхлүүлж, дотогш нэвтэрсэн. Үүнээс гурван албан хаагч гарч ирсэн бол нэг нь олдоогүй байна” гэж нэг цагийн өмнө мэдээлсэн.

Харамсалтай нь гал түймэр унтраах явцад алга болсон албан хаагчийг амь хохирсон байдалтай олджээ.

Галын дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу дөрвөн дүүргийн 6 ангийн 90 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Гал унтраах ажиллагаа одоо ч үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах