Цэс Close

ШШГБ алба хаагчдадаа 5 сая төгрөгийн тусламж үзүүлэв

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавын санаачилгаар алба хаагчдад таван сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.   

Тус байгууллага нь 2020 оныг  хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил” болгон зарласан байна.   

Энэ хүрээнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын энэ сарын 24-ний А/205 дугаар тушаалаар өрх толгойлсон, орлого багатай, гэр бүл нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олон хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан байгууллагын нэр бүхий 20 алба хаагчид олголоо гэж ШШГЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах