Цэс Close

Эмэгтэйчүүд хэзээ эрчүүдтэй ижил хэмжээнд улс удирдахыг тооцон гаргажээ

Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, идэвх ахин дээшилж, аажим аажмаар тэдний улс төрд эзлэх жин нэмэгдсээр байна.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Розмари ДиКарло эмэгтэйчүүдийн улс төрд эзлэх байр суурийн талаар таамаглал хийхдээ эрчүүд эмэгтэйчүүдийн улс удирдах зөрүү хэзээ арилж, эн тэнцүү болох талаар ийн өгүүлжээ.

“Одоогийн энэ хурдац, хөгжлөөр авч тооцвол ойролцоогоор 130 жилийн дараагаар улс төрд зөвхөн эрчүүд ноёлохоо больж, эмэгтэйчүүд тэдний адил хэмжээнд хүрч, улс орныг удирдах тоо, үзүүлэлт нь ижил хэмжээнд очно” хэмээн Розмари ДиКарло мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 22 улсын тэргүүнээр эмэгтэйчүүд ажиллаж буй ажээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах