Цэс Close

Covid 19: Шинээр 2.289 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2.289 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 1.657 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин халдварын улмаас 41-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан бөгөөд өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 923 хүн амь насаа алджээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12.472 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 7.447 хүн, хүндэвтэр 3.848 хүн, хүнд 980 хүн байгаа бол маш хүнд 197 хүн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах