“Эрдэнэс силвер ресурс” компани уурхайн газраа унаган төрхөөр нь үлдээнэ

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, тус салбараас эдийн засгаа тэтгэж буй манай улс уурхайн нөхөн сэргээлтэд онцгой анхаарал хандуулах болсон. Хэдэн жилийн дараа ухаад орхисон нүх бус унаган төрхөө хадгалсан байгалийг ирээдүй хойч үедээ үлдээх нь чухал. Манай улсад “Монполимет” гэх мэт нөхөн сэргээлтээ сайн хийсэн компаниуд цөөн боловч бий. Үүний зэрэгцээ баялгийг нь хүртсэн ч байгалийг онгон төрхөөр нь үлдээх, хадгалах үүргээ биелүүлэлгүйгээр тухайн орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй ажиллахгүй орхиод явсан жишээ олон. Харин “Эрдэнэс силвер ресурс” компани үйл ажиллагаагаа эхлээд удаагүй, уурхай нь хаалтаа хийх болоогүй ч нөхөн сэргээлтдээ эртнээс анхаарч эхэлжээ. Улмаар Канад улсын санхүүжилттэй MERIT төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд хаалтын төлөвлөгөө боловсруулахад техникийн туслалцаа авч байгаа ажээ. Боловсруулсан хаалтын төлөвлөгөөг батлуулах, сайжруулах, шинэчлэх хэрэгжүүлэх нь “Эрдэнэс силвер ресурс” компанийн үүрэг юм байна. MERIT төслийн тухайд Монголд хэрэгжиж байгаа дэлхийн жишигт нийцсэн төсөл юм. Ийм онцлогтой төслийг анх удаа хэрэгжүүлж байгаадаа баяртай байгаагаа тус компанийн удирдлагууд хэлж байлаа.
Сэтгэгдэл үлдээх