“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа монголчуудад ирсэн түүх
1990-1998 он: Тавантолгойн орд газрын лиценз Австралийн “BHP Billiton” компанийн эзэмшилд байв.
1998 он: "Алтай Трейдинг" компани авч, улсад татвар төлөх болов.
2000 он: О.Дерпаска худалдан авах санал гаргав.
2007 он: Энэхүү ордод шунасан гадаадын болон дотоодын бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн элдэв дарамт шахалтыг үл харгалзан "Алтай Трейдинг" компани тус ордоос нэг ч хүрз нүүрс ашиглалгүйгээр Монголын төр, ард түмэнд шилжүүлэн өгөв.
2011 он: Ерөнхий сайд С.Батболдын ЗГ-аас Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх түүхэн шийдвэр гаргав. /Монгол Улсын иргэн бүрт ногдол ашиг 1 сая 500 зуун мянган төгрөгийг олгов/
2019 он: “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажилласан тул иргэн бүрт 87.000 төгрөгийн ногдол ашиг тараагдав.
2022 он: 3.4 сая иргэнд 104.000 төгрөг олгов.
2024 оны 04 дүгээр сар: 2023 оны хувьцааны ногдол ашиг хэмээн 3.4 сая иргэнд 256.000 төгрөг олгож байна.
Сэтгэгдэл үлдээх