Цэс Close

Эрдэнэтийн 49 хувийн шүүх хурал тов ёсоор бол өнөөдөр болно

Нүүрсний сонсгол ид явагдаж, олон нийтийн нүд орой дээрээ гартал гайхацгааж байна. Ядаж байхад нүүрсчид мөнгө ихтэйг хэлэх үү нүүрсний сонсголоос нийтийн анхаарлыг сарниулах гэсэн оролдлогууд их ч хийж байна.  Бүхэл бүтэн улсын хил гааль гэхэд 5.2 сая тонн нүүрсийг бүртгэлгүй гаргасан. Нэг ёсондоо 5 тэрбум долларын нүүрс манай улсын хилийг даваад гарчихсан байх юм. Ийм улайм цайм улсаасаа хулгайлж хил давуулсан нүүрсчдийн хэргийг яавч толгойг нь илээд явуулж боломгүй.

Нүүрсчдийн хажууд 49 хувийнхан бол Эрдэнэтээ алдчихалгүй үлдсэн байдаг.  Харин хэрхэн авчирсан, авчирахдаа алдаа дутагдал гаргасан эсэх нь тусдаа асуудал. Ямартай ч нүүрсчдийн нүүр улалзах зуурт Эрдэнэтийн 49 хувийн гэх тодотголтой хэрэг хэлэлцэгдлэх нь.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах