Эрүүл мэндийн салбарын хөгжилд сувилагчийн оролцоо, бахархал, манлайлал сэдэвт сургалт боллоо

Хуваалцах

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сувилахуйн амьдрал төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулав.

Сургалтыг Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хөгжилд сувилагчийн оролцоо, мэргэжлийн үнэ цэнэ, мэргэжлээрээ бахархах, сувилагчийн манлайллыг идэвхжүүлэх нь зэрэг агуулгын хүрээнд явууллаа. Сургалтад дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн 70 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн