Цэс Close

Эхнэрээ хөнөөсөн гэх Казахстаны сайд асан энэ удаад ч ялаас мултарч магадгүй

Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг шүүх хурлыг тус улсын иргэд төдийгүй дэлхий нийтээр анхааралтай ажиглаж байгаа билээ. Тэгвэл прокуророос  Куандык  Бишимбаевт 20 жилийн хорих ял төлөвлөсөн талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандик Бишимбаевын эхнэр 31 настай Салтанат Нукенова өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө ойрын төрлийн ресторанаас нас барсан байдалтай олдсон. Хохирогчийг олоход хэдийнэ амьсгал хураасн байсан бөгөөд талийгаачийн бие, нүүрэн дээр олон тооны хөхрөлт, няцралт байжээ. Улмаар Салтанат Нукенова амиа алдсан хэрэгт түүний нөхөр Куандик Бишимбаевыг буруутган сэжигтнээр татсан байдаг. Тэгвэл эхнэрээ хүчирхийлж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэгт буруутгагдаад буй Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт холбогдох шүүх хурал болжээ. Шүүх хурлын үеэр хэргийн газрын хяналтын камерын бичлэгүүдийг үзүүлсэн бөгөөд дүрс бичлэгт Куандык Бишимбаев нь эхнэр Салтанат Нукеноваг удаа дараа цохиж, өшиглөн, үснээс нь чирч байгааг харуулсан байна.

Шүүх шинжилгээгээр талийгаач Салтанат Нукенова тархины гэмтлийн улмаас амиа алдсан болохыг эцсийн байдлаар тогтоогоод байгаа бөгөөд К.Бишимбаевт холбогдох шүүх хурал хойшлоод байгаа ч прокуророос 20 жилийн хорих ял төлөвлөөд байгаа аж.

Ташрамд дурдахад, 2017 онд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг биш гэж үзэн зөвхөн торгуулийн шийтгэл оноох шийдвэр гаргаж байна. Үүнтэй холбогдуулан  тус улсад гэр бүлийн хүчирхийлэл газар авч байгаа бөгөөд Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг гэж албан ёсоор бүртгэгддэг гэсэн тооцоо гарчээ. Тиймээс Бишимбаевыг буруутай гэж үзэн ял оноох эсэх нь эргэлзээтэй байгаа ч олон нийтийн зүгээр эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хэрэгт хатуу шийтгэл оноох шинэ жишиг тогтоно гэсэн хүлээлт үүсээд байна.

эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах