Цэс Close

Э.Батшугар, Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар, М.Чингисхаан тэргүүтэй нөхөн сонгуулийн нэр дэвшигчид...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга Д.Сумъяабазар нарын орыг залгах УИХ-ын гишүүнийг ирэх аравдугаар сарын 10-ны өдөр сонгоно.

Хуулийн хүрээнд нөхөн сонгуульд нэр дэшүүлэх нам, эвслүүд энэ сарын 6-ны дотор нэр дэвшигчдийн материалыг СЕХ-д хүргүүлэх ёстой. Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгуульд нийт есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-нд бүртгүүлсэн байна.  

СХД-ийн 28-р тойрогт нэр дэвшигчид... 

  • МАН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар 
  • АН-аас УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл
  • ХҮН-аас Б.Найдалаа
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
  • Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.
  • Бие даагч Х.Бат-Ялалт 
  • Бие даагч Тоймч Ш.Гантулга 

Хэнтий аймгийн 18-р тойрогт нэр дэвшигчид... 

  • МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат
  • АН-аас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар өрсөлдөх бол ХҮН-аас Хэнтий аймагт нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдлээ. 

Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан С.Жавхлан, олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингисхаан нэрлэсэн М.Баасанжаргал нар бие дааж нэр дэвшихээр болсоноо зарлаад байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах