Цэс Close

"Ногоон автобусны арлын дугаараар сайтруу нь орж шалгахад ташаа мэдээлэл гарч ирж байна. Сайт алдаатай байх магадлалтай гэв"

ХҮН намаас нийслэлд автобус худалдан авалтын талаар мэдээлэл хийх үеэрээ "Ногоон автобус шинэ үү, хуучин уу гэдгийг өчигдөр үзсэн нөхцөл байдлаас тайлбарлая. Арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн. Мэргэжлийн хүмүүс сайтаас шалгасан. Машины арлын дугаар хүний хурууны хээтэй адил, дахин давтагддаггүй зүйл" гэсэн юм.

Тэгвэл Зорчигч тээврийн нэгтгэлийн ашиглалтын инженер Э.Бат-Оргил "Ногоон автобусны арлын дугаарыг хийхэд 1993 гэх хуучин он  гарч ирж байна гэсэн мэдээллийн мөрөөр бид  https://www.analogx.com/contents/vinview.htm сайт руу орж дурын машины арлын дугаарыг хийж үзлээ. Гэтэл  тухайн машины талаар үйлдвэрлэсэн он,  улс нь худал, ташаа  гарч ирж байна. Тиймээс энэ сайт нь алдаатай сайт байх магадлалтай эсэхийг бид судалж байна. Иргэн Та ч бас хяналт тавих үүднээс өөрийн машины арлын дугаарыг хийгээд шалгаж үзэж болно" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах