Цэс Close

Э.Одбаяр "Зон Олны нам"-ын даргаар сонгогдсоныг шүүхийн цахим хуудаст оруулахыг хүсчээ

Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлээс Улсын дээд шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өргөдөл ирүүлэв.

Уг өргөдөлд “..Монгол үндэсний ардчилсан намын үйл ажиллагааг зогсоож, үзэл баримтлал нэгтэй Ардчилсан намтай нэгтгэхээр МҮАН-ын V их хурлаар дэмжигдэж, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу намыг улсын бүртгэлээс хасах хүсэлтийг хүргүүлж байна” гэжээ.

Мөн Зон Олны намын дарга Э.Одбаяраас Улсын дээд шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өргөдөл ирүүллээ.

Тус өргөдөл нь "Улсын дээд шүүхийн цахим хуудаст Зон Олны намын даргаар Эрдэнийн Одбаяр сонгогдсон тухай мэдээллийг оруулах, мөн намын электрон шууданг “залруулах”, цахим сайтын болон хуулийн этгээдийн албан ёсны хаягийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах” гэсэн агуулгатай байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах