Цэс Close

Э.Цэндбаатарыг Оросын боксчин “Бохир тоглодог” гэжээ

Токиогийн Олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шөвгийн наймд манай тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар ОХУ-ын Альберт Батыргазиевт шүүгчдийн саналаар 3:2-оор хожигдсонд тооцогдсон. Тус тулааныг шударга бус шүүсэн гэж Монголын Олимпын Хорооноос албан ёсны гомдол гаргасан тухай Монголын Олимпын багийг ахлаж яваа МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг жиргэсэн юм.

Харин энэ зуур Оросын тамирчин Альберт Батыргазиев эх орныхоо зарим хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө манай тамирчныг “бохир тоглолттой” гэж тодорхойлжээ.

“Түүнийг дүрэм зөрчиж, бохир тоглодог гэдгийг мэдэж байсан. Тэр миний цавь руу цохисон. Гэхдээ би иймэрхүү юманд дасчихсан. Би ялахыг маш их хүсч байсан болохоор өвдсөн ч хэлэлгүй тулалдсан” хэмээн Батыргазиев өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах