Цэс Close

Яамны дэргэдэх дэд зөвлөлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллав

Агентлагын дарга Ц.Нямсүрэн 06-р сарын 22-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийн цагаар оролцон Хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, хандлагын талаар мэдээлэл, танилцуулга хийн, тус яамны дэргэдэх Дэд зөвлөлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаа. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хурлаар баталсан 2023 оны арга хэмжээний төлөвлөгөөнд яамдуудын дэргэдэх Дэд зөвлөл нь 7 чиглэлийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр батлагдсан юм. Яамны албан хаагчид тус мэдээллийн цагт идэвхтэй оролцон, асуулт асууж, санал хэлж ажил хэрэгч оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй яамны албан хаагч ажилдаа хоцорч ирдэг тухай, энэ талаар хууль, журманд тодорхой зохицуулалт байдаггүй талаар, гадаадаас аутизмын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг урьж ажиллуулахад хүндрэлтэй байгаа тухай, Монголд ажиллах визээр урьж авчирахад гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх болдог зэрэг хүндрэлээс шалтгаалан аялал жуулчлалын визээр нэг сарын хугацаатай ажиллуудаад эргээд гадаад руу эх орондоо буцаж, аяллын виз даруулан монголд буцаж орж ирж байгаа зэрэг хүндрэлүүдийг хууль, журманд зохицуулж өгөх, Монголд бэлтгэгддэггүй хөгжлийн бэрхшээлийн чиглэлээрх ховор, нарийн мэргэжлийн мэргэжилтэнг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлж байх зэрэг ажил хэрэгч саналыг тавьж байлаа. Мэдээллийн төгсгөлд тус яамны Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Чулуунцэцэг яамны албан хаагчдад дэд зөвлөлийн зүгээс эхний хагас жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл хийж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах