Цэс Close

Япон улс хүүхдийн асуудал эрхэлсэн агентлагтай болно

Япон улсын Ерөнхий сайдын захирамжаар тус улсад хүүхдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулахаар болсон талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын сайд Тамүра Норихиса мэдээлжээ.

Учир нь тус улсад зөвхөн хүүхдэд чиглэсэн агентлаг байдаггүй бөгөөд энэ нь нэгдсэн мэдээлэл авахад ихээхэн хүндрэл учруулдаг аж. Тиймээс тус агентлагийг байгуулахаар болсон байна. 

Тамүра Норихисагийн мэдээлж байгаагаар тус агентлаг нь насанд хүрээгүй хүүхдийн нийгэм, боловсролын асуудлыг уялдуулан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хүүхдийн хүчирхийлэл, ядууралтай тэмцэх асуудлыг хариуцан ажиллах аж.

Сонирхуулахад, Япон улсад одоогийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд олон янзын яам, агентлагийн удирдлага дор байдаг бөгөөд энэ нь ямарваа нэг асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хүндрэл учруулдаг байжээ.  Тухайлбал, Японд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг Эрүүл мэндийн яам хариуцдаг, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамууд хариуцдаг юм байна. 

эх сурвалж: english.kyodonews.net

japannews.co.jp

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах