Цэс Close

ҮСХ: Хүнсний 100 нэрийн барааны 18 нэрийн барааны үнэ нэмэгдсэн

Үндэсний статистикийн хорооноос Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний индекс энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 2.4% болж, өмнөх оны мөн үеэс 3.2 пунктээр буурсан гэж танилцууллаа. Ийнхүү үнийн өсөлт 2.4% болж буурсны 2.2 нэгж буюу 91.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс хамаарч байгаа бол 37.5 хувь нь импортын барааны үнийн өсөлттэй холбоотой байна.  

Харин Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц энэ оны нэгдүгээр сард өмнөх сараас 0.7% өмнөх оны мөн үеэс 1.3%-аар өсжээ. Тодруулбал, өмнөх оны мөн үеэс 1.3-аар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.3 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.9 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.8 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 5.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Гэсэн хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 11 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар буурсан байна.

ҮСХ-ноос хийсэн судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 18 нэрийн барааны үнэ нэмэгдсэн байжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах