Цэс Close

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд уруйн үер бууж, хоёр хүн гэртэйгээ урсан амиа алджээ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн Баатарын даваа гэдэг газар өчигдөр 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж, уруйн үер буужээ.

Үүний улмаас хоёр хүн гэртэйгээ үерийн усанд урссан тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний 20:50 цагт онцгой байдлын албан хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход 32 настай эмэгтэй, хоёр настай хүү гэртэйгээ урсаж нас барсан байжээ. Алба хаагчид болон Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж 32 настай эмэгтэйн цогцсыг 20:30 цагт гэрээс нь урд зүгт 300 метрээс олсон байна.

Мөн хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 2-ны 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах