Цэс Close

Өглөөний цай яагаад чухал байдаг вэ

Өглөөний цай яагаад чухал байдаг вэ?

Сэтгэл санааны байдал, хийж бүтээх урам зориг эрч хүч өглөөний цайнаас ихээхэн шалтгаалдаг тул өглөөний цай маш чухал юм. Шимт бодисоор баялаг өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүчийг өгч, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг.

Өглөөний цай тогтмол хэрэглэхийн ач холбогдол

  • Тархины үйл ажиллагааг сайжруулна.
  • Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
  • Ажлын бүтээмж дээшилнэ.
  • Биеийн жингээ барих, жингээ бууруулахад тустай.
  • Чихрийн шижин, зүрх судасны өвчинөөр өвчлөх эрсдэлийг бууруулна.
  • Цусан дахь сахарын түвшинг хэвийн байлгана

Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс

Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25%-ийг авах ёстой гэж зөвлөдөг.

  • Үр тарианы төрөл (овьёос болон будааны төрлүүд)
  • Сүү сүүн бүтээгдэхүүн ( исгэлэн биш шинэ тараг, аарц, ээдэм
  • Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан
  • Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал
  • Өндөг

Өглөөний цайнд уух зүйлс

  • Ус
  • Хар цай
  • Сүүтэй цай
  • Хярам
  • Аньс, нэрс жимсний шүүс 

Өглөөний цайг алгасах нь ямар хор нөлөөтэй вэ?

  • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, өтгөн хаталт үүсэх
  • Цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх
  • Дархлаа буурах
  • Даралт ихдэх, харвалт, чихрийн шижин, таргалалт зэрэг халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэх

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хоол судлал, 2012 он

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах