Цэс Close

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Токиогийн Олимпийн наадамд очих төлөвлөгөөгөө цуцлав

Өнгөрсөн баасан гарагт Японы Сөүл дэх Элчин сайдын яамны Японы ахлах дипломатч нь хоёр улсын харилцааг сайжруулах талаар хийж буй хүчин чармайлтыг тайлбарлаж байхдаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн-ийг "masturbation хийж байна" гэж мэдэгдэв. Үүнийг нь эсэргүүцэж даваа гарагт Хөх ордноос Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Токиогийн Олимпийн наадамд Японд айлчлахгүй гэж зарлажээ.

Газар нутаг, дайны үеийн түүхтэй холбоотой маргаантай байгаа БНСУ, Япон хоёр улсын харилцааг энэ нь улам хурцатгаж байна. Токиогийн наадам нь хоёр талын хамтын ажиллагаанд шинэ эхлэлийг тавьж магадгүй гэсэн бүх найдварыг үгүй хийв. "Ерөнхийлөгч Мүн Японд айлчлахгүй гэж шийдсэн", “Токиогийн олимп бол дэлхийн бүх хүмүүсийн энхтайванч наадам тул Япон улс аюулгүй, амжилттай зохион байгуулна гэж найдаж байна” хэмээн Мүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Пак Су Хён товч мэдээлэл хийжээ.

Токио-Сөүлийн харилцаа энэ шийдвэрээс болж цохилтод орох боловч Өмнөд Солонгосын талаас хоёр тал “Утга учиртай хэлэлцүүлэг” хийсэн гэж онцолсон нь тааламжгүй харилцаагаа засахад ахиц дэвшил гарч болзошгүйг бас харуулж байна. Сөүлд байрладаг дипломатчыг Ерөнхийлөгч Мүний талаар доромж утгатай мэдээлэл хийснийх нь дараагаар Японы талаас түүнийг албан тушаалаас нь солихоор төлөвлөж байсан хэмээн өдөр тутмын сонинд бичжээ.

Эх сурвалж: ALIJAJIRA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах