Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг хорих шийдвэрийг эсэргүүцсэн иргэд шүүхийн байр руу хүч хэрэглэн нэвтэрчээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг өнгөрсөн сард цэргийн онц байдал тогтоохыг оролдсон хэргээр Лхагва гаригт баривчилсан билээ. Улмаар Сөүлийн шүүхээс түүнийг саатуулах хугацааг 20 хүртэл хоногоор сунгах шийдвэр гаргасан бөгөөд лхагва гаригт баривчлагдсанаас хойших дөрөв хоногийг энд оруулан тооцхоор болжээ. Шүүхээс түүнийг суллагдвал нотлох баримтыг устгаж магадгүй гэж шүүх үзсэн байна.
Улмаар шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хүч хэрэглэн шүүхийн байр руу нэвтэрчээ. Хууль хүчнийхэн тэднийг зогсоохын тулд цэргүүдээс тусламж хүссэн бөгөөд үймээн самуун үүсгэсэн олон арван хүн баривчлагджээ.
Сануулахад, Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч Юн Сук Ёльд улс төрийн хариуцлага тооцохоор болж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн боловч Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргах юм.
Сэтгэгдэл үлдээх