Цэс Close

Өмнөд солонгос эр хэт их идэн, цэрэг татлагаас зайлсхийжээ

Өмнөд Солонгосын шүүх зориудаар жин нэмж, цэргийн алба хаахаас зайлсхийх гэж оролдсон эрэгтэйг гэм буруутайд тооцсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тухайн улсын нийслэл хот болох Сөүл хотын шүүгч хэлэхдээ, 26 настай тэрбээр цэрэг татлагын шалгалт өгөхөөс өмнө хэт их идэж эхэлсэн байна. Түүнийг таргалалттай гэж ангилсан нь төрийн байгууллагад байлдааны бусад үүрэг болон ажлуудыг гүйцэтгэх боломжийг олгосон юм.

Шүүгдэгч нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан. Харин түүний өдөр тутмын хоолны хэмжээг нь хоёр дахин нэмэгдүүлэхэд хүргэн, тусгай дэглэм зохиосон хүнд зургаан сарын хорих ял оноолоо гэж “Korea Herald” сонин мэдээлжээ.

Өмнөд Солонгосын 18-аас дээш насны хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 18-аас доошгүй сар армид алба хаах ёстой байдаг.

“Korean Herald” сонинд мэдээлснээр шүүгдэгчийг бие бялдрын анхны үзлэгээр байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай гэж дүгнэсэн байна.

Гэвч өнгөрсөн жилийн сүүлийн шалгалтын үеэр тэрбээр 102 кг (225 фунт) жинтэй болж түүнийг хэт таргалсан гэж тогтоожээ.

Хэт их хоолны дэглэм барихыг зөвлөсөн хүн тэр хэргүүдийг үгүйсгэж, найзыгаа үүнийг даван туулна гэдэгт хэзээ ч итгэж байгаагүй гэж сонинд нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах