Өмнөх оны ноогдол ашгаа авч чадаагүй иргэд нөхөж авах боломжтой
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилон ажиллуулсанаар компанийн засаглал сайжирч өмнө жилүүдэд байгаагүйгээр ашигтай ажилласанаар 1072 хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг тараах боломж бүрдсэн. Өнө
Өнгөрсөн 2022 оны ногдол ашиг болох 116 мянган төгрөгийг олгосон өнгөрөгч Цагаан сарын өмнө иргэдийн ланс руу шилжүүлсэн. Харин өчигдрөөс 2023 оны ноогдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж байгаа бөгөөд иргэн бүрт хувьцааны тооноос хамаарч 179.000-256.000 төгрөгийн ноогдол ашиг тараажээ.
Гэвч өмнөх онуудад буюу 2020 болон 2022 оны ногдол ашгийн мөнгөө авч чадаагүй иргэд ч байгаа юм. Тиймээс тухайн иргэд чухам ямар шалтгааны улмаас ноогдол ашгаа авч чадаагүй болон хэрхэн нөхөж авах боломжтой талаарх мэдээллийг таньд хүргэж байна.
Иргэн таны ногдол ашиг нөхөж олгогдохгүй болно, алга болно гэсэн ойлголт байхгүй. Таны ЭТТ 1072 хувьцаа, ногдол ашгийн мөнгө аль аль нь ҮЦТХТөвд хадгалагдаад байж байдаг.
Овог нэр, регистрээ солиулж байснаас, аль нэг арилжааны банканд дансгүй эсвэл Төрд таны нэр дээрх банкны данс бүртгэгдээгүйгээс, мөн үнэт цаасны данс нээлгэсэн ч тухайн хүний нэр дээрх бус буруу банкны данс холбуулсан зэрэг шалтгаануудын улмаас ногдол ашиг ороогүй байдаг.
Брокер тань танд хэдэн төгрөг аль дансанд орсон, ороогүй бол яагаад ороогүйг, хэрхэн авах боломжтойг тайлбарлаж өгөх ёстой, иргэд зөвхөн ногдол ашиг олгогдох үеэр брокертоо нэгэн зэрэг олноор ханддаг тул яг энэ үеэр ачаалал эрс ихсэж хүн бүрд хүрч үйлчилж чадахгүй болдог.
- Овог нэр, регистрээ солиулж байсан хүмүүсийн хувьд банкны дансны нэр нь хуучнаараа байх, улсын бүртгэлийн мэдээлэлтэй зөрөх зэрэг олон шалтгаантай байдаг тул хамгийн хялбар арга нь та үнэт цаасны данстай бол данс нээлгэсэн брокерын компанидаа хандаж, данс нээлгээгүй бол үнэт цаасны данс брокерын компанид хандан нээлгүүлж зөвлөгөө аван шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгснөөр ногдол ашгаа нөхөн авах боломжтой.
- Хэрэв та банкны дансгүй, брокерын компанид үнэт цаасны данс нээлгээгүй бол банкны данс аль нэг арилжааны банканд нээлгээд, дараа нь брокерын компанид үнэт цаасны данс нээлгээд авах боломжтой.
- Та брокерын компанид үнэт цаасны данс нээлгэж байсан бол өөрийн брокертоо хандан шалтгааныг тодруулах хэрэгтэй.
- Та банкны данстай ч брокерын компанид данс нээлгэж байгаагүй бол брокерын компанид үнэт цаасны данс нээлгээд авах боломжтой.
Гэхдээ ҮЦТХТөвөөс таны брокерын компанид өгсөн банкны зөв дансыг шалгах, мэдээлэл өөрчлөлт бүртгэгдэх гээд олон ажилбарууд явагдсаны дараагаар ногдол ашгийн мөнгийг таны банкны данс руу шилжүүлдэг тул тодорхой хугацаанд хүлээх хэрэгтэйг анхаарна уу.
Сэтгэгдэл үлдээх