Цэс Close

Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэс суманд -46.2 градус хүрч хүйтэрлээ

Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэс суманд -46.2 градус хүрсэн нь хамгийн хүйтэн нь байсан бол нийт нутгаар -21 градусаас дээш хүйтэн хоножээ.

Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.

Шөнөдөө говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул дулаан хувцаслаж, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг Цаг уур, Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах