Цэс Close

Өнөөдрөөс албан байгууллагуудын халаалт ирнэ

Өнгөрсөн сарын 15-аас айл өрх, цэцэрлэг сургуулиудын халаалт ирсэн. Харин албан байгууллагын дулааныг өнөөдрөөс буюу аравдугаар сарын 1-ний өдөр өгнө.

Нийслэлийн 2021-2022 оны өвлийн бэлтгэл 96.5 хувийн гүйцэтгэлтэй байна. “Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугам, сүлжээг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж буй 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөлийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, сургууль, цэцэрлэг, орон сууц, айл өрхийг халаалт, хэрэгцээний халуун усаар хангаж байна. Үлдсэн хоёр байрны халаалтыг есдүгээр сарын 28 гэхэд өгнө” гэдгийг Улаанбаатар хотын ЗАА-ны дарга Т.Гантөмөр “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах