Цэс Close

Өнөөдрөөс эхэлж төрийн албан хаагчдын цалин 10 хувиар, тэтгэвэр 100 мянгаар нэмэгдлээ

Дөрөвдүгээр сарын нэгэн буюу өнөөдрөөс эхэлж 225 мянган төрийн албан хаагчдын цалин цалин 10 хувиар нэмэгдлээ. Мөн өнөөдөр ахмадын тэтгэвэр олгогддог бөгөөд нийт ахмадуудын тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Тодруулбал, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:

  • Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар,
  • Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдүүлэх,

Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.

Харин орон нутгийн нэмэгдэл:

  • Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар,
  • Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах