Цэс Close

Өнөөдрөөс өмнөх зохицуулалтаар жолооч замын хөдөлгөөнд оролцож байна

Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажилтай холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд гаргаж 20 хоногийн туршид хэрэгжүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү хязгаарлалтын хэрэгжилт өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний өдрийн 20.00 цагаар дуусгавар боллоо. Ингэснээр өнөөдрөөс өмнөх зохицуулалтаар жолооч замын хөдөлгөөнд оролцож байна.

Жолооч таны тээврийн хэрэгслийн улсын дугаар,

  • 1 ба 6-аар төгссөн бол ДАВАА
  • 2 ба 7-гоор төгссөн бол МЯГМАР
  • 3 ба 8-аар төгссөн бол ЛХАГВА
  • 4 ба 9-ээр төгссөн бол ПҮРЭВ
  • 5 ба 0-ээр төгссөн бол БААСАН гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй юм.

Тиймээс өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрийн баасан гарагт 0 болон 5-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.

Дугаарын хязгаарлалт нь 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд хязгаарлагдсан замаар зорчихгүй юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах