Цэс Close

Өнөөдөр Монгол бахархлын өдөр

Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өдөр өнөөдөр (2020.11.05) тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд ажлын хэсэг гаргаж, судлаач эрдэмтдээр Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулсан билээ. Тус ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн орж ажиллан, Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн гэж албан ёсоор тогтжээ.

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 жил бүр өөр өөр өдөр тохиодог.

Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай.

Энэ өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдөр юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах