Цэс Close

Өнөөдөр ханш нээх өдөр

"Ханш нээх өдөр" 2024 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр буюу пүрэв гаригт тохиож байна

Ханш нээх гэдэг нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог. Тиймээс хүмүүс бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахих, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахиж, амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэх учиртай. Мөн бурхан болоочдоо зул хүж өргөн, газар дэлхийдээ тариа будаа өргөх нь их том буян болдог.

Түүнчлэн гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч гэсэн бүтэх нигууртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс монголчууд энэ өдөр нас бурхан болоочдынхоо хойноос буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эд баялагаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах