Өнөөдөр Хөвсгөлийн уулс болон Халх голын сав газраар цас орж, бусад нутгаар хүйтэн байна

Хур тунадас
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулс болон Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Температур
Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -26…-31 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -16…-18 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -17…-19 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -17…-19 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл үлдээх