Цэс Close

ОБЕГ-аас өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас онцгойлон анхаарууллаа.

Мөн Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 24 метр хүрч ширүүсэх юм байна.

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлших ба цас орж, цасан шуурга шуурна. Салхины хувьд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр байх аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах