Цэс Close

Өөрсдийгөө тусгаарлах давлагааны улмаас Их Британид дэлгүүрийн лангуунууд дахин хоосорч эхэлжээ

Их Британид цар тахалтай холбоотойгоор хүнсний хомсдол дахин үүсэх магадлалтай болжээ. Зөвхөн хүнсний хомсдол бус мөн ажиллах хүчний хомсдол бий болж улмаар дэлдгүүрийн лангуунууд хоосорсон байна.

Учир нь тус улсад өдөрт 50.000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж хоёр долоо хоногийн хугацаанд 600 мянган хүнээс халдвар илэрсэн тул хүмүүс өөрсдийгөө тусгаарлах давлагаа эхэлжээ.  Үүнээс улбаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, зарим дэлгүүрүүд хаалгаа барихад хүрээд байгаагаа зарласан байна. 

Сануулахад, Их Британи коронавирусний цар тахлын эсрэг вакцинд иргэдээ идэвхитэй хамруулж улмаар энэ сарын 19-нөөс хөл хориогоо цуцлахаар төлөвлөж байсан юм. Гэвч тус улсад коронавирусний хувьссан хувилбар болох Делта вирус эрчимтэй тархаж коронавирусийн гуравдугаар давалгаа эхэлжээ.

Их сурвалж: reuters.com bbc.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах