Аврах багийнхан 3 хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цагт очлоо. Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Анкарагийн цагаар:
- 20:10 цагт хоёр настай нэг хүүхэд,
- 21:20 цагт нэг эмэгтэй
- 22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх