Цэс Close

Сүхбаатар аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Сүхбаатар аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт өнөөдөр Баруун-Урт хотод болж байна.
Энэхүү уулзалтанд УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр болон сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, санхүүгийн албаны дарга нийтдээ 100 гаруй хүн оролцож байна.
Удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймаг, сумдын 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвгөө болон тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх юм байна.
Зөвлөгөөнийг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нээж үг хэлэв.
Тэрбээр... "Улиран одож буй “Буян үйлдэгч” хэмээх бар жил манай аймгийн ард иргэдэд ивээл буянаа хайрлаж, амьдрал ахуйд нь амжилт бүтээл дагуулсан онцгой жил болон өндөрлөж байна. 1942 онд тулгын чулуугаа тавьж байсан Сүхбаатарчууд бид төрөлх аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг амжилт арвин угтаж, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, хөгжлийн тодорхой үе шатуудад манлайд нь явж ирсэн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн “Сүхбаатарын одон”-оор шагнагдлаа. Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 19.1 мянган өрх, 65.8 мянган хүн амтай болж урьд оноос өрх 329-өөр, хүн ам 684 хүнээр өслөө. Аймгийн эдийн засгийн гол бааз суурь болсон мал сүрэг урьд оноос 441,9 мянган толгойгоор өсч, 4.6 сая толгой малтай болж мал сүрэг 5 төрөл дээрээ өслөө.
Иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал бүхий л салбарт хөрөнгө оруулалтын ажил хийгдэв. 2022 онд төлөвлөсөн ажлуудаа амжиллтай хийж,хэрэгжүүлэн тодорхой үр дүнг гарган хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэе" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах