Автомашины улсын дугаарыг “тэгш-сондгой”-оор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж эхэлнэ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарыг “тэгш, сондгой”-гоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр боллоо.
Хотын Захиргаанаас зохион байгуулсан санал асуулгад нийт 2,542 иргэн оролцсоноос 63 хувь нь уг зохицуулалтыг дэмжжээ.
Иймээс зохицуулалтыг лхагва гарагаас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд туршилтаар хэрэгжүүлэх шийдвэр гарсан байна.
Энэ хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тоогоор төгссөн бол зөвхөн тэгш өдрүүдэд, харин сондгой тоогоор төгссөн бол сондгой өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох юм.
Сэтгэгдэл үлдээх