Цэс Close

Азийн залуучуудын наадамд зориулан барьж буй цэнгэлдэх хүрээлэнгийн карказыг угсарч дуусжээ

Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1,500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа.

Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай. Тиймээс Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт шинээр Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна.

Шинэ спорт цогцолборын барилга нь 9,228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг "Энхийн жаргал констракшн" ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар “ӨВМТХ" ХХК ажиллаж байгааг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах